АНУ-д 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Нью-Йорк хотын захирагч Майкл Блүүмбэрг өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санал надад тавьсан нь үнэн. Гэхдээ би эх орныхоо төлөө өөрийн үүрэгт ажлаа сайн хийх нь л хангалттай гэж үзэж байна.
Би хотын шилдэг дарга байхын тулд ажиллаж амьдарна, харин сонгуулийн марафонд оролцох хүсэл алга” гэж өгүүлжээ. Өдгөө 68 настай тэрбээр эхлээд Ардчилсан намыг дэмжиж байсан бөгөөд дараа нь Бүгд найрамдах намын гишүүн болж, харин одоо өөрийгөө нам бус хэмээдэг.