Нууц баримтуудыг нийтэд дэлгэсэн “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн амьдралаас сэдэвлэсэн кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа тухай “Wrap” мэдээллээ. Одоогийн байдлаар Роланд Эмерих, Стивен Гаан, Жон Кэмерон Митчелл, Дэвид Финчер, Майкл Мур зэрэг найруулагч энэ хүний тухай уран сайхны болон баримтат кино хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Жжулиан Ассанжийн дүрийг бүтээх жүжигчдийн жагсаалтад Брэд Питт, Аарон Экхарт нар багтжээ.