Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускониг огцруулах эсэх талаар Парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулж буйтай холбогдуулан сөрөг хүчний намынхан эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ. Ардчилсан намын төлөөлөгчид Ром хотын төв талбайд цуглан Ерөнхий сайдыг санал хураалт явуулалгүйгээр огцруулахыг шаардсан байна.
Тэд энэхүү санал хураалт зөвхөн нэр төдий зүйл, Сильвио Берлускони гишүүдийн саналыг худалдан авдаг гэхчлэн мэдэгдэж байсан аж. Мөн сөрөг хүчнийхнээс гадна энгийн иргэд ч эл цуглаанд оролцсон байна.