БНХАУ-ын шоронд ял эдэлж буй Лю Сяобод Нобелийн энх тайвны шагналыг гардуулж чадсангүй. Хүний эрхийн төлөө тэмцэгч тэрбээр өөрөө шоронд хоригдож байгаа бөгөөд түүний төрөл, төрөгсөд, найз нөхдийг Хятад улсаас гарахыг хориглосон тул шагнал гардуулах ёслол дээр түүний хэлэх ёстой байсан үгийг Норвегийн жүжигчин Лив Ульман уншиж танилцуулсан байна.
Нобелийн шагналын хороо Лю Сяобог шоронгоос суллагдахаар нь шагналыг нь гардуулахаа мэдэгджээ. Осло, Стокгольм хотод болсон шагнал гардуулах ажиллагаанд 19 орон төлөөлөгчөө ирүүлэхээс татгалзсан. Мөн АНУ, Европын холбоо Нобелийн шагналтныг суллахыг Хятадад уриалав.
БНХАУ-ын Засаг захиргаа энэ явдлыг өдөөн хатгалга хэмээн хүлээж авч буйгаа илэрхийлсэн бөгөөд шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулан үзүүлж буй телевизийн сувгуудыг Хятадад хаажээ.