НҮБ-аас зохион байгуулсан цаг уурын өөрчлөлтийг хэлэлцэх дээд хэмжээний уулзалтаар 194 орны төлөөлөгчид тохиролцоонд хүрч, Канкуны хэлэлцээрийг баталлаа. Сүүлийн буюу шийдвэрлэх хуралдаан долоон цаг үргэлжилсний эцэст төлөөлөгчид угаарын хийг багасгах, хорт хаягдлыг цэглэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг гэрээнд тусгав.
Мөн цаг уурын өөрчлөлтөөс болж хохирдог, байгалийн гамшигт их нэрвэгддэг орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх нь чухал гэдэг дээр тэд санал нэгдэж байлаа. Түүнчлэн ой модыг хамгаалах, хорт хаягдлыг багасгах төслүүдийг санхүүжүүлэх “Ногоон сан” байгуулж, ерөнхий зохицуулагчаар Дэлхийн банкийг томилжээ.
Канкуны гэрээний зарим нэг заалтыг Боливи улсын төлөөлагчид эсэргүүцсэнийг Куба дэмжиж байсныг эс тооцвол эл уулзалт бие биенээ хүндэтгэсэн, үр дүнтэй болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Дараагийн уулзалт ирэх онд ӨАБНУ-д болно.
Х.ОДОНЧИМЭГ