1969 онд тайзан дээр согтуу гарч, олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн буруутгагдаж байсан Жим Моррисоныг 40 гаруй жилийн дараа цагаатгасан тухай АНУ-ын Флорида мужийн шүүхээс мэдэгджээ. Түүнийг Майамид болсон “Doors” хамтлагийн тоглолтын үеэр нүцгэлж, ёс бус авирласан хэмээн хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэх шийдвэр гаргаж байсан юм. Удалгүй учир битүүлгээр нас барсан түүний хэргийг олон жилийн дараа ийнхүү хэрэгсэхгүй болгосон ажээ.