Хөгжингүй орнуудын томоохон хотуудын оршин суугчдаас хамгийн бага унтдаг нь токиочууд гэнэ. Японы “Ajnotomo” компаниас хийсэн судалгаагаар Токиогийн оршин суугчид хоногт зургаа орчим цаг унтдагийг тогтоосон байна. Харин Нью-Йоркт хүмүүс дунджаар 6 цаг 45 минут, Шанхайд 7 цаг 28 минут унтаж амардаг гэсэн судалгаа гарчээ.
Гэхдээ энэ тоо хүн бүхэнд хамаатай бус, зөвхөн тоймчилж авсан дундаж үзүүлэлт. Мөн судалгаанд оролцсон Токиочуудын дийлэнх нь ажлаа бүхнээс дээгүүрт тавьдаг гэсэн бол харин нью-йоркчууд болон шанхайчуудын талаас илүү хувьд нь гэр бүл чухал байдаг гэнэ.