Ази, Европын хэвлэл мэдээллийн хэтийн төлөв, тулгамдсан асуудлуудыг Украины нийслэл Киевт хэлэлцэв. Европын болон ТУХНО, Азийн орнуудын 300 гаруй төлөөлөгч энэ арга хэмжээнд оролцжээ. Телевиз, радио, сонин, сэтгүүлийн ажилтнууд, чөлөөт сэтгүүлчид цуглаж мэдээллийн салбарт гарч буй шинэ дэвшил, технологийг амьдралд хэрхэн нэвтрүүлэх, үүний үр дүн, ач холбогдол бусад салбаруудад хэрхэн нөлөөлөх талаар ярилцав. Түүнчлэн сэтгүүлчдийн аюулгүй байдал, эрхийн асуудлаар маргаан өрнүүллээ. 2009 оны хэлэлцүүлэг Москвад болж байсан юм.