Хүний эрхийг хамгаалах олон улсын “Amnesty International” байгууллага 1991-1995 оны дайны үед энгийн иргэдийг харгис хэрцгийгээр хөнөөсөн цэргийн ажилтнуудад хариуцлага хүлээлгэхийг Хорватын Засгийн газарт уриалав. Тусгаар тогтнолын төлөөх энэ дайнд 26 мянган хүн амиа алдсан гэдэг.
Мөн энэ үед серб, хорват үндэстэн хоорондын зөрчил хурцдаж, хэдэн мянган гэмгүй хүн угсаа гарлаасаа болж харгислалд өртөж байжээ. Энэ зөрчлөөс болж 700 гаруй хүнийг хөнөөсөн хэмээн албан баримтад тэмдэглэгдсэн байдаг аж. “Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал бөгөөд энэ хэргийг үйлдсэн цэргийн ажилтнуудад хариуцлага тооцох нь нэн чухал” хэмээн “Amnesty International”-ийн мэдэгдэлд дурдсан байна.
Хорватын Засаг захиргаа “Бид мэдэгдэлтэй танилцаж амжаагүй байна” хэмээгээд ямар нэг тайлбар хийхээс татгалзсан байна.