“Ливерпулийн дөрвөл”-ийн нэг Жон Леннон хорвоог орхисноос хойш 30 жил өнгөрчээ. Түүний амьд ахуйдаа зурсан таталбар зургууд, комиксоор ХБНГУ-д үзэсгэлэн гаргажээ. Тус улсын Гронау хот дахь Рок, поп хөгжмийн музейд эл үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Картон цаас, дэлгүүрийн чек, дэвтрийн цаасан дээр харандаагаар зурсан 100 гаруй зургийг олонд толилуулсан аж.