Нобелийн энх тайвны шагналыг Лю Сяобод олгосныг эсэргүүцэж буй Хятад улс өөрийн гэсэн энх тайвны шагнал бий болгож, Хятад, Тайваний харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан “Гоминьдан” намын дарга Лянь Жан анхныхыг нь хүртлээ. “Төр, нийгмийн энэ зүтгэлтэнд бүх ард түмнээс нь шагнал гардуулж байна” хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна.