Их Британийн Либерал демократ намын гишүүн Майк Хэнкокийн туслахаар ажиллаж байсан Катя Затуливетерийг Оросын талд тануулчаар ажиллаж, мэдээлэл дамжуулдаг байсан хэмээн баривчилсан билээ. Гадаад иргэдийг шахан гаргадаг “Yarl`s Wood” төвд байгаа түүнтэй ОХУ-ын дипломат төлөөлөгчийг уулзуулаагүй байна.
Батлан хамгаалах яаманд өндөр албан тушаал хашдаг Майк Хэнкок өөрийн туслахаа тагнуулч гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдэн, нотлох баримт шаардаж байгаа юм. Тус улсын Гадаад явдлын яам Катя Затуливетерийг өөрийн нутгаас гаргахаар шийдвэрлэсэн гэнэ.