Европын холбоо болон ОХУ-ын дээд хэмжээний уулзалт Брюссельд эхэллээ. Уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Еврокомиссын тэргүүн Жозе Мануэл Баррозу болон Европын холбооны тэргүүн Херман ван Ромпей нар оролцож байна. “Өнгөрч буй онд манай улс Европын холбоотой олон чиглэлээр хамтарч ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн.
Эдийн засгийн, боловсролын салбарт хамтарч ажиллахаас гадна Оросын иргэд Европын орнуудад зорчих зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна” хэмээн Дмитрий Медведев хэлжээ. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагад ОХУ элсэн орох эрхийг хэлэлцэх аж. Энэ асуудал одоогийн байдлаар зөвхөн хэлэлцүүлгийн шатандаа байгаа ч эл уулзалт тодорхой хэмжээгээр дөхөм үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Мөн эдийн засгийн хямралыг туулах, зах зээлийг тогворжуулах, “валютын дайн”-ыг цэглэх зэрэг олон чухал сэдвийг хөндөх аж.