Нидерландын “TNT Post” компани цомхтгол хийж, 3100 ажилчныг халах болсныг эсэргүүцсэн шуудан зөөгчид гурав хоногийн ажил хаялт зарлав. Тэд мягмар гаригийн оройноос эхлэн ажилдаа гараагүй аж. Энэ хугацаанд томоохон хотуудын иргэд шуудан цагтаа ирэхгүй байгаа талаар гомдол мэдүүлж, арга хэмжээ авахыг шаардсан байна.