Хүний эрхийн төлөө олон жил тэмцсэн Хятадын ардчилсан үзэлтэн Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол энэ сарын 10-нд Норвегийн нийслэл Ослод болно. Уг ёслолд БНХАУ, ОХУ, Казахстан, Украин, Иран, Саудын Араб, Пакистан зэрэг 19 орон оролцохгүй гэдгээ мэдэгдэв.
Тяньаньмэний талбайд болсон бослогын зохион байгуулагчдын нэг Лю Сяобог Хятадын эрх баригчид тэрс үзэлтэн хэмээн шоронд хорьсон бөгөөд улс төрийн хэрэгтэнд нэр хүндтэй шагнал олгосныг эсэргүүцэж байгаа юм. Шагнал гардуулах ёслолд төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан орнууд шалтгаанаа өөр өөрөөр тайлбарлаж байна.
Нобелийн шагналтны гэр бүлийн хүн болон хамтрагчдыг Хятадаас гарахыг хоригложээ. Шагнал гардуулах ёслолд 44 орны төлөөлөгчид оролцоно.