XIX зууны үед хэвлэгдсэн гэгдэх “Америкийн шувууд” номыг “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар 7.3 сая фунт стерлингээр зарсан байна. Английн II Хескет лордын цуглуулгын хамгийн нандин нь гэгддэг энэ ном сүүлийн жилүүдэд хамгийн их үнэд хүрсэн номын жагсаалтыг ийнхүү тэргүүллээ.
Арван жилийн өмнө Жеймс Одюбоны ном таван сая фунт стерлингээр зарагдаж байсан аж. Ховор ном сонирхож цуглуулагчдын анхаарлыг эртнээс татсан “Америкийн шувууд” хоёр зууныг элээхдээ бараг шинээрээ байсан нь судлаачдыг гайхашруулжээ. II Хескет лорд уг номыг тусгай шилэн хоргонд хадгалж байсан гэдэг.