Эртний инкүүдийн тахилга гурван чулууг Их Британийн археологчид олжээ. XVI зууны үед инкүүд энэ чулуунуудаар дамжуулан далд ертөнцтэй харилцдаг байсан тухай домог байдаг. Олон сударт тэмдэглэгдэн үлдсэн эл ариун тахилга нь конус хэлбэртэй гэнэ.
Андын нуруунаас олдсон чулууг 2.5 метрийн гүнээс ухаж гаргажээ. “Археологийн энэ олдвор соёлын үнэт өв төдийгүй түүх, шашны шинжлэх ухааны судлах зүйл болно” хэмээн эрдэм шинжилгээний багийн ахлагч, профессор Колин Макэйвин ярьжээ.