Пакистаны баруун хойд хэсэгт орших нэгэн сууринд амиа золислогчид бөмбөг дэлбэлж, 50 гаруй хүний аминд хүрчээ. Афганистаны хилээс холгүй энэ нутагт Талибан болон “Аль-Каида”- гийн гишүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлбэрэлт болох үеэр тэнд талибуудыг эсэргүүцэгчдийн цуглаан болж байсан бөгөөд хоёр сэтгүүлч болон захиргааны ажилтнууд дэлбэрэлтэд өртжээ. Мөн бэртэж гэмтсэн 20 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.