Швейцарийн Женев хотод АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, ХБНГУ, Франц болон Ираны хэлэлцээр болж байна. Уг уулзалтад эдгээр орны төлөөлөгчдөөс гадна Европын холбооны аюулгүй байдлын төлөөлөгч Кэтрин Эштон оролцож буй юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр “Цөмийн зэвсгийг хязгаарлах тухай” хэлэлцэж байгаа.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад өмнө нь “манай улс энхийн зорилгоор уран баяжуулж байгаа” хэмээн мэдэгдэж байсан бол энэ удаад “Бид хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө талаар хэн нэгэнтэй, зөвлөлдөх бодолгүй байна. Ямар зорилгоор цөмийн реакторууд барьж буйгаа бид удаа дараа мэдэгдэж байсан.
Энэ бидний хэрэг, бидний эрх. Бусдаар заалгахгүй” хэмээжээ. Туркт анх товлогдсон эл уулзалтыг Женевт зохион байгуулах болсны эцэст оролцохоо мэдэгдсэн Иран улс өөрийн байр сууринаасаа няцах бодолгүй байгаа аж. Түүнчлэн саяхан дэлбэрэлтэд өртөж нас барсан хоёр цөмийн физикчийн үхэлд барууныхан буруутай гэх таамаглалыг Ираны эрх баригчид дэвш үүлж байгаа юм.