Сүүлийн найман жилд анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Польшид айлчилжээ. “Хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээнэ” хэмээн мэдэгдсэн түүнийг Польшийн Төрийн тэргүүн Бронислав Комаровский хүлээн авч уулзав. Польшууд Катынийн эмгэнэл, Ерөнхийлөгч агсан Лех Качиньскийн үхэлд Оросыг буруутган, жагсаал зохион байгуулж байсан нь хоёр улсын харилцаанд тотгор учруулсан.
Бас энэ айлчлалын өмнөхөн Варшавын төв талбайд хэдэн арван хүн цуглаж “Ту-154” онгоцны ослын шалтгааныг тогтоохыг шаардан “Д.Медведев-алуурчин” хэмээн хашгирч байжээ. “Элэг нэгт славян ард түмнүүдийн цаашдын харилцааг сайжруулах, эдийн засгийн, цэргийн салбарт хамтарч ажиллах бололцоог бүрдүүлнэ” хэмээн Польшийн Ерөнхийлөгч энэ уулзалтын талаар мэдэгдсэн байна.
Түүнчлэн Сочид болох Олимпийн наадамд зориулсан байгууламжийг барихад хоёр улс хамтарч ажиллах аж.