“Cadillac” болон “Daewoo” машины загварыг хариуцан зохион бүтээдэг Макс Вольф ирэх оноос “Ford” компанид ажиллахаар болжээ. “General motors”-ын урдаа барьдаг энэ загвар зохион бүтээгч өөрийн компаниа орхих болсон шалтгаанаа одоогоор тайлбарлаагүй байна. Тэрбээр саяхан болсон хэвлэлийн хурал дээр ажлын байраа солих болсноо мэдэгджээ. Марк Вольф “Ford”-оос гаргаж буй шинэ загварын “Линкольн” машинуудын шийдлийг гаргах аж.