ОХУ-ын Домодедово нисэх буудлаас Дагестаны нийслэл Махачкала руу нисэж явсан зорчигч тээврийн “Ту-154” онгоцны ослын шалтгааныг тогтоох тусгай баг томилжээ. Тус улсын агаарын тээврийн мэргэжилтнүүд, хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн уг баг онгоцны “хар хайрцгийг” үзэхээс эхлэн ослын шалтгааныг тодорхойлох бүх нөхцөлийг шалгах аж. Онгоц нисэж явах үед хөдөлгүүр нь ажиллахаа больсны улмаас газардах явцад хоёр хүн нас барж, 90 хүн бэртэж гэмтсэн юм.