Италийн Засгийн газар гялгар уутыг хэрэглэх, худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Ирэх оноос хэрэгжих уг хуулийг Байгаль орчны яам санаачилсан байна. “Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг гялгар уутыг байгаль орчинд хор нөлөөтэйг хэдийнэ тогтоосон. Тиймээс цаасан уут, сав баглаа хэрэглэх нь эрүүл мэндэд ч , экологид ч тустай” хэмээн хууль санаачлагчид мэдэгдсэн аж.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор тус улсад жилд 20 тэрбум гялгар уут үйлд - вэрлэж, худалдаанд гаргадаг бөгөөд нэг ширхэг ийм уут 15-1000 жил газрын хөрс, гол мөрнийг бохирдуулан хэвтдэг аж. Байгаль орчны яамнаас явуулсан санал асуулгын дүнд нийт хүн амын 75 хувь нь энэ саналыг дэмжиж байгааг тогтоожээ.