“Их Британийн мисс- 2010” тэмцээнд Ливерпулийн их сургуулийн хуулийн факультетийн оюутан Эмми Кэрриер ялсан тухай “The Sun” мэдээллээ. Өдгөө 20 настай энэ бүсгүй сурахынхаа хажуугаар загвар өмсөгчөөр ажилладаг гэнэ. Хартфортын их сургуулийн оюутан Лиза Лазарус дэд байрыг эзэлж, Жина Башам хэмээх бүсгүй гуравдугаарт оржээ.