Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, үг хэлэх эрхийг хаан боогдуулж байна гэж үзэж буй сэтгүүлчид өчигдөр Москвад эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.
Тус улсын Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуульд “Сэтгүүлчид ямарваа нэг улс төрийн хүчин, эрх баригчдаас хамааралгүйгээр хэвлэн нийтлэх эрхтэй” хэмээн заасан байдаг ч сүүлийн жилүүдэд Засгийн газар, бодлого боловсруулагчдыг шүүмжилсэн сэтгүүлчид “золгүй явдалд” өртсөөр байгаа билээ.
“Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашиныг гэмт этгээдүүд зодож гэмтээсэн явдал ч үүний нэг жишээ хэмээн цуглааныг зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Зөвхөн сүүлийн хоёр жилд хойд хөршид 10 гаруй сэтгүүлч учир битүүлгээр алга болж, долоон хэвлэлийн газрын ажилтан амь насаа алдсан байна.