Испанийн агаарын тээврийн компаниудад ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлд өөрч лөлт оруулсан шинэ хуулийг эсэргүүцсэн диспетчерүүд урьдчилан анхааруулалгүйгээр ажил хаяснаас тус улсын онгоцны бууд - лууд амралтын өдрүүдэд хаагдахад хүрч хэдэн сая зорчигч хохирсон байна.
Өнгөрөгч баасан гаригийн оройноос эхлэн томоохон нисэх буудлуудын диспетчерүүд ажлын байраа орхин явснаас нислэгүүдийг хүлээн авах, мөн нислэг хийх боломжгүй болжээ. Олон цагаар ажилладаг ч хөдөлмөрийн нөхцөл муу, цалин нь бага байна хэмээн тэд Засгийн газарт удаа дараа мэдэгдсэн байна.
Саяхан батлагдсан хуулиар тэдний ажиллах хугацааг сунгаснаар жилд дунджаар 1670 цаг ажиллах болсон хэмээн гомдоллож байгаа юм. Өнгөрсөн бямба, ням гаригт Үндсэн хууль баталсан өдөр болон Христийн шашны баяр тохиосноос нисэх буудлуудын ачаалал ердийнхөөс их байсан аж.
Түүнчлэн олон улсын нислэгүүд цуцлагдаж хэдэн сая зорчигч хохирчээ. Бямба гаригт Испанийн Зас - гийн газар шуурхай хуралдаж, ажил хаясан хүмүүсийг ажилдаа гарахыг шаардаж, дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиол - долд захиргааны хариуцлага тоо - цох тухай шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн дагуу бууд луудад цагдаагийн ажилтнууд очиж, ажилдаа гарахаас татгалзсан иргэдийг шалгаж, бүртгэж эхэлс - нээр хэсэг диспетчер ажлаа хийж эхэлжээ. Одоогийн байдлаар тус улсын онгоцны буудлуудын ажиллагаа тогтворжих хандлагатай байгаа бөгөөд орон нутгийн болон Сантьяго-де-Чиле, Сан-Паулу, Монтевидео, Буэнос-Айрес, Мехико, Нью-Йорк, Йоханнесбург руу нислэг хийж байна.
Испанийн Дотоод хэргийн сайд Альфредо Перес Рубалькаба “Нисэхийн ажилтнуудын хариуцлагагүйгээс хохирсон зорчигчдоос уучлалт хүсье” хэмээн мэдэгдэв. Харин цуцлагдсан нислэгээс болж хэдэн сая долларын хохирол амссан нисэх буудлууд Засгийн газраас мөнгө нэхэмжлэхээр шийдсэн аж. “Амралтын өдрүүдэд мянга гаруй нислэг хойшилж, 400 мянган хүн зорьсон газраа хүрч чадалгүй саатсаны хариуцлагыг хэн хүлээх вэ. Компаниудын удирдлага энэ талаар арга хэмжээ авах нь тодорхой.
Гэхдээ Засгийн газар баталсан хуулиас болж ийм байдал үүссэнийг бодолцох ёстой” гэж Испанийн агаарын тээврийн удирдах газраас (AENA) мэдэгдэв. Дашрамд, энэ жилийн Нобелийн шагнал хүртсэн Перугийн зохиолч Марио Варгас Льоса уг ажил хаялтын улмаас Стокгольм руу нисэж чадалгүй Мадридад хоёр хоног саатсан байна.
Энэ сарын 10-нд болох Нобелийн шагнал гардуулах ёслолд яарсан тэрбээр төлөвлөсөн арга хэмжээнүүдэд оролцож чадах эсэхдээ эргэлзэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Х.Одончимэг