АНУ-ын нисгэгчгүй хөлөг сансарт долоон сар болсны эцэст Калифорнийн Ванденбург баазад газардлаа. Х-37В хөлгийг туршилтын журмаар хөөргөсөн бөгөөд зорилгоо амжилттай биелүүл - сэн хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.
“Phantom Works”-ын бүтээл уг хөлгийг ирэх онд дахин хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Олон төрлийн ажиллагаанд ашиглаж болох эл хөлгийг ямар судалгаанд, хэрхэн ашиглах нь одоогоор нууц гэнэ.
Өндөр хүчин чадалтай, хурд хүч нь бусад хөлөгтэй харьцуулахад 2-3 дахин их Х-37В-г цэргийн зориулалтаар ашиглаж байна хэмээн Орос, Хятадын судлаачид таамаглаж байгаа аж.