ЭМЯ-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин гурав хоног буюу 12-р сарын 14-нийг дуустал сунгах саналыг УОК-т хүргүүлжээ.
Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсны дараа буюу даваа гарагаас нийслэлийн хэмжээнд халдварын голомтгүй байршлууд дахь аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн үе шаттайгаар нээх тухай саналыг оруулжээ.
Энэ асуудлыг УОК-оор хэлэлцэж, маргааш /2020.12.09/ Засгийн газарт танилцуулна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцсийн шийдвэрийг гарах юм.