Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовтой COVID-19-ийн вакцины асуудлаар санал солилцжээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовтой уулзаж "Спутник-V" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцжээ.
"Монгол Улсад "Спутник-V" вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна.
Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ" гэв.