Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өглөө мэдээлэл хийх үед ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч нэг хүнээс халдвар илэрсэн. Харин үлдсэн 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илэрсэнгүй. Дам хавьтал болсон 219 хүнээс мөн халдвар илрээгүй. Тандалт судалгааны ажил үргэлжилнэ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.