"Ковид-19" ба томуу өвчин ижил төстэй шинж тэмдэгтэй боловч өр хоорондоо ялгаатай аж. Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь амт, үнэр мэдрэх чадварыг алдагдуулахаас гадна амьсгал давчдах, 38 хэмээс дээш халуурдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. "COVID-19 ба томуу нь ханиалгах, хамар битүүрч найтаалгах, хоолой өвдөх, халуурах, ядрах зэрэг ижил төстэй шинж тэмдэгтэй байдаг. Гэхдээ "Ковид-19" нь үнэр, амт мэдрэхгүй, амьсгал давчдах зэрэг нэмэлт шинж тэмдгүүд үүсгэдэг" гэж тэрбээр тодруулсан байна. Хүнд хэлбэрийн COVID-19-ийн шинж тэмдэг нь амьсгал давчдах, хоолны дуршил буурах, цээжээр байнга өвдөх, даралт ихсэх, 38 хэмээс дээш халуурах, ухаан балартах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг” мэдээлэлд тэмдэглэсэн байна