ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин хоёр иргэнээс коронавирус илэрсэн байна.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 боллоо. Үүнээс 310 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 297 хүн байгаа бол гэрийн ажиглалтад дөрөв, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа есөн хүний биеийн байдлыг үнэлбэл долоо нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.
Өнөө өглөө тусгаарлалтад байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүүтэй боллоо " гэж хэлэв.