Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-ыг оролцуулах сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Захиргааны хэргийн шүүхийн шүүгч захирамжаа хүчингүй болгосон байна. Тиймээс нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас 27 нэр дэвшигч оролцохоор болсныг ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр мэдээлэв.
Эргэн сануулахад, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан О.Бямбадэлгэр нарын ашигласан тамга нь хуурамч гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Улмаар хуурамч тамгатай нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр хүчингүй тул цуцлахыг ХҮН-ынхан шаардсан юм. Өнөөдөр л гэхэд ХҮН-ынхан шүүхийн шийдвэрийг цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байв.