УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр орон нутгийн сонгуулийн санал хураалт 10-р сарын 15-ны өдөр болно. Үүнтэй холбоотойгоор манай намаас мэдээлэл хийж байна.
НИТХ-д нэр дэвшсэн 27 нэр дэвшигчийг бүртгэсэн СЕХ-ны шийдвэрийг хууль бусаар зогсоож байгаа нь иргэдийн сонгох эрхэнд ноцтой халдаж байна гэж бид үзэж байгаа юм. Иймд ганцхан шүүгчийн захирамжаар НИТХ-д өрсөлдөх намын гишүүдийн сонгогдох эрхэнд халдаж байна.
Захиргааны хэргийн шүүгчийг хууль бус гаргасан захирамжаа цуцлахыг шаардаж байна. Хэрэв цуцлахгүй бол аравдугаар сарын 8-ны өдөр жагсаал хийнэ" гэлээ.