Энэ жилийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдхөө зарлаад байсан Хөдөлмөрийн үндэсний намыг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Өнөөдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Гэвч тус намаас нэр дэвших байсан 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй боллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн хороог төлөөлж тус намаас хоёр дарга бүртгүүлсэн учраас уг маргааныг эцэслэтэл тус намыг бүртгэхээс татгалзсан гэв. Харин ХҮН-ынхан өнөөдөр 11:30 цагт Сүхбаатарын талбайн гадна жагсаж, олон нийтэд мэдээлэл өгөх аж.