Цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дахь удаагийн чуулган виртуал горимоор зохион байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн удирдагчид НҮБ-ын төв байранд цугларахгүй бөгөөд үйл ажиллагаанд зайнаас оролцох юм. Өчигдөр АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид цахимаар товч илтгэл тавьсан байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үг хэлэх үедээ нэгэн санаачилга дэвшүүлжээ. Тэрбээр халдварт өвчнийг хянах, нийтийн эрүүл мэндийн системийг сайжруулах чиглэлд БНХАУ, Япон, Монгол, Умард Солонгос улсуудтай хамтран ажиллах санаачилга гаргажээ. Тэрбээр “Хүн төрөлхтөнд маш том аюул учруулж буй Covid-19 гамшиг нь манай хөрш орнуудын аюулгүй байдал болон бидний аюулгүй байдалтай шууд холбоотойг сануулж өгсөн” гэж хэлжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган өнөөдөр үргэлжилнэ.