Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Ван И-гийн өмнө алгаа хавсран мэндчилсэн нь зарим иргэдийн бухимдуулав. Учир нь нийгмийн зарим хэсэг Ерөнхийлөгчийг Хятадын талд "найр тавьж бөхөлзөж байна" гэж үзжээ.
Тэгвэл энэ нь бөхөлзөх биш, харин Ковид-19-ийн улмаас улс орнуудын дипломат ёсонд нэвтэрсэн Хиндү шашны "Намасте" хэмээх мэндчилэх, хүндэтгэх ёс ажээ. Цар тахлын улмаас хүмүүс гар барих, бие биендээ 1.5 метр ойртохоос татгалзах чиг хандлага руугаа орсон. Тиймдээ ч энэ үед "Намасте" хэмээх мэндчилгээг яг тохиромжтой гэж дэлхий нийтээрээ үзжээ. Манай улсын Ерөнхийлөгч мөн адил бусдын жишгийг дагаж Хиндү ёсоор мэндчилсэн нь энэ аж.