Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.
Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.
Хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хэлэлцээрүүд батлах юм байна.