Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөхөөрөө МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугарыг зөвлөхөөрөө томилжээ гэх мэдээлэл цахим орчинд гарсан билээ.
Уг мэдээллийн талаар ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Э.Батшугарыг ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсон гэдэг нь худал мэдээлэл. Албан ёсоор томилсон захирамж гараагүй" гэсэн хариу өгөв.
Мөн тус мэдээлэлд Э.Батшугар тайлбар хийжээ. Тэрбээр "Цахим орчин болон хэвлэл мэдээллийн вэб сайтуудаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд олон намын төлөөллүүдээс зөвлөхүүдээ бүрдүүлж байна.
Харин МАХН-аас Энхбаярын Батшугарыг зөвлөхөөр томилогдлоо гэсэн мэдээлэл цацагдсан байна. Энэхүү мэдээллийн талаар албан ёсоор надад мэдэгдсэн зүйл байхгүй" гэсэн байна.