Эрчим хүчний үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хорооны дарга А.Тлейхан хэлэхдээ "Олон нийтийн сүлжээнд цахилгаан, дулааны үнийг ирэх аравдугаар сараас хоёр дахин нэмнэ гэдэг мэдээлэл явж эхэлсэн. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл юм.
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар баталдаг бол цар тахлын улмаас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2020 онд цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэгэнт өөрчлөлт орохгүй.
Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс цахим орчныг ашиглан цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл тарааж хэрэглэгчдийг төөрөлдүүлж бухимдуулж байгаа этгээдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно" гэдгийг хэллээ.