УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ "Наймдугаар сард багтаан 4000 гаруй иргэнээ татан аваад байна. Өнөөдөр нийт 3684 хүн гэрийн ажиглалтад байгаа.
Хорхой шавжид баригдсан, хүн байрлаж болохооргүй тусгаарлах байр байхгүй. Үүнийг албан ёсоор хэлий.
Өнгөрсөн найман сарын хугацаанд маш их зүйл дээр бид суралцаж байгаа. Тусгаарлах байранд байгаа нэгээс хоёр хүн олон нийтийн сүлжээнд хоол, жоомтой холбоотой асуудлыг хөндсөн байсан. Тухайлбал, хоолны амт чанартай холбоотой асуудал дээр бид шуурхай штабын хангалтын багаас хоолны амтлагааг хийж, хуваарь гарган ажиллаж байна. Уг ажиллагааг зохион байгуулснаас хойш хоолны амт чанартай холбоотой асуудал дахиж гараагүй.
Ер нь яривал хууль тогтоомж зөрчсөн, дураараа аашилсан гэх мэт олон асуудал гардаг. Тэр болгоныг тухай бүрт шийдэн ажиллаж байна. Зарим газрууд хивс, аяга тавгаас эхлээд шинээр худалдаж авсан нь ч бий. Тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүс ус, тог их хэрэглэдэг. Үүний улмаас урсгал зардал өндөр гарч байна. Албан байгууллагууд эл асуудлыг өөрсдөө зохицуулж байгаа. Иймд аль аль талаасаа дэг журамтай байж, хууль дүрэмээ дагах хэрэгтэй" хэмээн хэллээ.