Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 5-нд нийт 260 иргэн эх орондоо ирсэн билээ. Тэгвэл тус нислэгээр ирж Монголика зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусийн шинжилгээ өгөхөөс татгалзсан зөрчил гаргасан байна.
Мөн улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдол бүртгэгджээ. Үүнд нийслэлд 161 орон нутагт 358 зөрчил бүртгэгдсэн. Ийнхүү зөрчил гаргасан иргэдийн тусгаарлах хугацаа дууссаны дараа Зөрчлийн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно гэв.