УОК-ын Шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-т мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 16118 иргэнийг татан аваад байна. Өнөөдрийн байдлаар 2091 иргэн гэрийн ажиглалтад байна. Нийт 10865 иргэний тусгаарлалтын хугацаа дууссан. Наймдугаар сар гараад нийт гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдийг эх орондоо татаж авсан. Бид ойрын хугацаанд буюу энэ сарын 7-10-нд Алтанбулаг, 10, 11-нд Замын-Үүд боомтоор иргэдээ татан авна" гэж хэлэв.