Өнөөдөр 16 иргэн эмчлэгдэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгээр эдгэрсэн иргэдийн 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долдугаар сарын 6, 15-нд эх орондоо ирсэн иргэд юм.
Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 260 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна.