Өнөөдөр ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Чех улсаас замын унаанд суун Монголын хил дээр ирсэн гэх охинд холбогдох асуудлыг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
Тэрбээр, “Тухайн охин яг Чехээс ирсэн нь үнэн үү гэдгийг тодруулах шаардлага үүссэн. Одоогоор Чехээс замын унаанд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа. Гэтэл ОХУ гурван улсад л хилээ нээсний дотор Чех улс байхгүй. Учир нь ОХУ зөвхөн гурван улстай хилээ нээсэн нь Танзани, Турк, Их Британи юм.
Зөвхөн зохион байгуулалттайгаар хил нээх өдрөө зохицож байж хил нээдэг. Энэ охины хувьд гадаад харилцааны яаманд урьдчилж мэдэгдээгүй. Гэнэт ирсэн. Охиныг хил дээр ирсэн гэх мэдээллийг аваад өөртэй нь холбогдох гэсэн боловч холбогдох боломж олдоогүй. Иймд мэдээллийг тодруулах, бататгах шаардлагатай байсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд урьдчилж мэдээлсэн, зөвшөөрөл авсан иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа. Охины тухайд ирж байна гэдгээ хэлэлгүй гэнэт хил дээр ирсэн учир тодруулах, магадлах асуудлууд үүссэн болохоор удсан.
Мөн ОХУ-ын талаас тухайн улсын хилийн горим зөрчвөл хоёр жил хүртэл хорих ялтай байдаг гэдгийг анхааруулсан” гэж хэлэв.