Дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны эхний 9 сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804.0 (6.3%) тэрбум төгрөгөөр өслөө.
Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 (6.9%) тэрбум төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.