Элон Маск Twitter сүлжээний нэрийг өөрчлөнө
Тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшдэг Twitter нийгмийн сүлжээний нэрийг өөрчлөхөөр болсноо пүрэв гарагт баталлаа. Энэ тухайгаа тэрбээр өөрийн Twitter худааснаа бисэн байна.
2023-06-02
Эрдоаны гурав дахь ялалт
Энэ сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Режеп Эрдоан ялсныг Туркийн сонгуулийн дээд зөвлөл албан ёсоор зарлалаа. Ингээд Эрдоан дахин таван жил Туркийн төрийг тэргүүлэхээр болов. Сонгуулийн дээд зөвлөлийн дарга Ахмет Йенерийн мэдэгдсэнээр Эрдоан 52.1, өрсөлдөгч Кылычдароглу нь 47.8 хувийн санал авчээ. Кылычдароглу “Сүүлийн жилүүдийн хамгийн шударга бус сонгууль боллоо” гэж мэдэгдээд Эрдоаны дэглэмийн эсрэг тэмцлийг удирдахаа амлав. Тэрбээр өөрийгөө илт ялагдсан гэж үзэхгүй байгаа бөгөөд “Миний хамгийн их гуниг улс орныг минь хүлээж буй бэрхшээлтэй холбоотой” гэж хэлсэн байна.
2023-05-31
АНТУАН БОНДАЗ: Төв Азид Оросыг Хятад орлоно гэж хэлэхэд эртэднэ
Уулзалтын төгсгөлд зургаан улсын Төрийн тэргүүн тунхаг бичигт гарын үсэг зурав. Хятадын удирдагч “шинэ эрин” гэж нэрлэсэн уг уулзалтад оролцогчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд хийгээд Хятадын төрийн тэргүүн нарын харилцааны механизм бий болгохоор тохиролцлоо. Дараачийн уулзалтыг 2025 онд Казахстанд хийхээр товлосон юм.
2023-05-29
Б.Батцэцэг сайд Саудын Арабын хаант улсын гадаад хэргийн сайд ханхүүтэй уулзав
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
2023-05-26
Түүний үед Ливи йн эдийн засаг “цаг шиг” ажиллаж байж
Тунисийн Ерөнхийлөгч Зин аль-Абидин Бен Али эх орноосоо зугтсан нь тодорхой болсны маргааш л Ливид хөдөлгөөн өрнөж эхэлсэн аж. Бен Али 2011 оны нэгдүгээр сарын 14-нд улсаа орхиж явсан бол 15-нд Ливийн Бенгази, Дерн, Эль-Байден хотод эсэргүүцлийн анхны жагсаал болжээ. Орон сууц барих ажил хэтэрхий сунжирч байгаад хүмүүс ихэд бухимдав. Жагсагчид барьж дуусаагүй барилгуудыг эзэлж, даамлуудынх нь албан байрууд руу дайрчээ.
2023-05-26
Орос, Хятадын асуудал онцгой анхаарал татав
Энэ сарын 19-21-нд “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт Японы Хирошима хотод болов. Уулзалтад “Их долоо”-гоос гадна Энэтхэг, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнам, АСЕАН-ныг даргалж буй Индонез улсын болон НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Бямба гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч хүрэлцэн очив.
2023-05-23