Дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг Стэнфордын их сургуулийн профессор Харри Нолан харь гарагийнхан дэлхий дээр ирсэн, одоо ч энд байгаа гэж Нью-Йоркт болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдэгджээ. Эрдэмтний хэлсэн үгийг “Daily Mail” иш татжээ.
Харь гарагийнхан дэлхий дээр ирэх магадлал "зуун хувь" гэж эрдэмтэн онцолжээ. Түүний бодлоор хүмүүс харь гаргийнхантай өмнө нь уулзаж байсан ч ер бусын зүйл олж хардаггүй гэнэ.
"Тэд ил гарч ирэхдээ "Та нарын хэд нь юу харж байгаагаа ойлгох хангалттай ухаантай вэ? Та нар урдаа байгаа зүйлийг бодитоор нь харж чадаж байна уу? Өгөгдлийн хэвийн бус хэлбэлзлүүдийг харж байна уу?" хэмээдэг гэж эрдэмтэн хэлжээ.
Нолан АНУ-ын Конгресст харь гарагийн амьдралын талаарх сонсголд оролцсон, мөн "сөнөөгдсөн нисдэг биетийг сэргээх” төсөлд ажилладаг хүмүүс байдаг талаар бага хурлын үеэр дэлгэрэнгүй ярьжээ.
Энэ чиглэлээр хийсэн жижигхэн ч хамаагүй нээлт технологийн хувьсгалыг авчирна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа эрдэмтэн хэлжээ.
АНУ-ын Тагнуулын Төв Газар Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг хэдэг жил ажиглаж байгаа ч тэдний гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаагаа 2021 онд гаргасан тайландаа тэмдэглэсэн байдаг.