Режеп Тайип Эрдоганыг Туркийн Ерөнхийлөгч сонгуульд ялсны тус улсын Сонгуулийн хороо мэдэгдлээ.
Туркийн одоогийн удирдагчийн төлөө сонгогчдын 52.13 хувь нь саналаа өгсөн бол сөрөг хүчний төлөөлөгч Кемал Кылычдароглу 47,87 хувийн санал авчээ.
Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт болж өнгөрөв.
Тавдугаар сарын 14-нд болсон сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь 50 дээш хувийн санал авч чадаагүй билээ.
Эрдоган эхний шатанд 49,24 хувийн санал, Кылычдароглу 45,07 хувийн санал авсан байжээ.
Туркийг 20 жил удирдсан Эрдоган ийнхүү ээлжит сонгуульд төвөггүйхэн ялж, улс орноо дахин таван жил удирдах эрхээ авав.
Түүний удирдсан энэ хугацаанд Турк улс улам баяжихын зэрэгцээ дэлхийд нөлөө бүхий орон болсон юм.