Польш улс 6-р сарын 1-нээс эхлэн ОХУ, Беларусь улсын дугаартай ачааны автомашинуудыг хилээр нэвтрүүлэхгүй болсныг Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Каминский мэдэгдлээ.
Баримт бичгийн дагуу Беларусь эсвэл ОХУ-д бүртгэлтэй ачааны машин, трактор, чиргүүл, хагас чиргүүл, түүнчлэн том тээврийн хэрэгслийн бүрэлдэрүүн хэсгүүд Польшийн хилээр дараагийн онцгой журам гартал нэвтрэх боломжгүй болно.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Төрийн Дум /парламент/ Польшийн ачааны машиныг Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг хориглож,Оросын жижиглэнгийн үнээр бус Европын холбооны түвшиний үнээр түлш олгохыг санал болгосон байна.
Депутатуудын үзэж байгаагаар энэ нь Варшав дахь ОХУ-ын Элчин сайдын яамны сургуулийг Польшийн эрх баригчид хураан авсантай холбоотой хариу арга хэмжээ болох аж. Тэгэхэд Польшийн цагдаа нар сургуулийн хаалгыг эвдэн орж, багш ажилчдыг нь тэр өдөртөө байрнаас гарахыг шаарджээ.
Энэ үйл явдлын дараа НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газраас Хүний эрхийн дээд комиссарт ноот бичиг илгээжээ.